СитиСтор

СИТИ Их сургуулийн бусдаас ялгагдах өвөрмөц байдал, нэр хүндийг гадагш илэрхийлэх гол зүйл бол Сити брэнд бүтээгдэхүүнүүд билээ. Бид Алсын хараа болон стратеги төлөвлөгөөндөө өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлыг онцгойлон тусгасаны эхлэл болгож дурсгалын зүйлс болон хувцасны коллекцыг бүтээн хөгжүүлж эхлээд байна. Цаашид уг ажил улам өргөжин нэр төрлөө нэмэн Сити брэндийн эко системийн салшгүй нэг хэсэг болох юм.