立即申请
Quality & Excellence

Магадлан Итгэмжлэл

Анх 1998 онд Гэгээрлийн сайдын 182 тоот тушаалаар 'Монголжингоо' коллеж нэртэйгээр үүсгэн байгуулагдсан манай сургууль өдгөө бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдээ үе шаттайгаар магадлан итгэмжлүүлж, салбартаа манлайлж байна.

Institutional

Байгууллагын магадлан итгэмжлэл

СИТИ Их Сургууль нь Монголын хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг бөгөөд оюутан залууст чанартай, баталгаатай дээд боловсрол олгох зорилгынхоо хүрээнд сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсаар ирсэн.

Анхан болон ахисан түвшинд удаа дараа баталгаажсан.
2005Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.
2010Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн.
2012Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас амжилттай аттестатчилагдсан.
2024Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр дахин магадлан итгэмжлэгдсэн.
Programmatic

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл

Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг хангах ажлын хүрээнд бид дараах бакалаврын хөтөлбөрүүдээ амжилттай магадлан итгэмжлүүлсэн байна.

"Жүжиглэх урлаг"
Бакалаврын хөтөлбөр021510
"Сувилахуй"
Бакалаврын хөтөлбөр091301
"Багш, гадаад хэлний боловсрол"
Бакалаврын хөтөлбөр011435
"Сургуулийн өмнөх боловсрол"
Бакалаврын хөтөлбөр011201
"Багш, хөгжмийн боловсрол"
Бакалаврын хөтөлбөр011424
"Аялал жуулчлал"
Бакалаврын хөтөлбөр101501
Beyond Academics

"Либерал арт" хөтөлбөр

Та СИТИ Их Сургуулийг сонгосноор зөвхөн мэргэжлийн мэдлэг эзэмшээд зогсохгүй, өөрийн авьяас чадвар, сонирхлоо 'Либерал арт' хөтөлбөрөөр дамжуулан нээн илрүүлж, тал бүрээр хөгжих боломжтой юм. Оюутнуудынхаа тал бүрийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор бүрэлдэхүүн сургуулиуд дараах хөтөлбөрүүдийг санал болгож байна.

Хүмүүнлэгийн сургууль

  • •Сэтгэл судлал
  • •Үндэсний бичиг

Барилга архитектур, хувцас дизайны сургууль

  • •Имиж бүрдүүлэлт
  • •Тавилгын дизайн
  • •График дизайн
  • •Хувцас дизайн

Урлагийн сургууль

  • •Сонгодог, Монголын уламжлалт, Орчин үеийн, Тайзны, Спорт бүжиг
  • •Морин хуур /анхан шат/
  • •Дуулах ур зүй I /Уртын дуу/
  • •Жүжиглэх урлаг - Уран чадвар /анхан/

Бизнесийн сургууль

  • •Хөтөч, тайлбарлагч

Гоо сайхны ухааны сургууль

  • •Нүүр будалт (Make up)

Хуулийн сургууль

  • •Эрх зүйн үндэс