立即申请
新闻

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

“СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Одонгэрэл “Эрх зүй” хөтөлбөрийн I-IV курсийн оюутнуудын хамт УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү танилцах аялал нь оюутнуудад хууль тогтоох эрх мэдлийн талаарх онолын мэдлэгээ бодит үйл ажиллагаатай холбон бататгах, парламентын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны онцлогийг танин мэдэх боломж олголоо. Мөн Үндсэн хууль, парламентат ёс, хууль тогтоох үйл явцын талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, ардчилсан засаглал, эрх мэдлийн хуваарилалт, хууль дээдлэх ёсны ач холбогдлыг илүү өргөн хүрээнд танин мэдэж авав. 

Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт багш, оюутнуудад сурлага, хөдөлмөрийн амжилт хүсэв. 

新闻存档

日期类别标题
显示 0 / 0