立即申请

新闻

"СИТИ" ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАР БНСУ-Д ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

"СИТИ" ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАР БНСУ-Д ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

"СИТИ" Их сургуулийн Олон улсын соёл судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн, Хүмүүнлэгийн сургуулийн солонгос хэлний багш, доктор Ч.Батчимэг нар 2026 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хот дахь Пүгён үндэсний их сургуульд болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. 

Зүүн хойд Азийн Соёл судлалын нийгэмлэгээс зохион байгуулсан уг хурал үүсгэгч хиймэл оюун ухаан, хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны судалгааны ирээдүй сэдвийн хүрээнд өрнөв.

Доктор, профессор Ж.Долгорсүрэн соёлын боловсролын түвшний ойлголт, хамрах хүрээ, хэмжих үзүүлэлтүүдийн талаар илтгэл хэлэлцүүлэв. Доктор Ч.Батчимэг Ан Жүн Гыний Дорнын энх тайвны үзэл санааны өнөөгийн ач холбогдлыг Монгол Улсын гуравдагч хөршийн бодлоготой харьцуулсан илтгэл тавилаа.

Хурлын үеэр "СИТИ" Их сургууль, Пүгён үндэсний их сургууль болон Зүүн хойд Азийн Соёл судлалын нийгэмлэгийн удирдлагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо. Мөн "СИТИ" Их сургууль болон тус хоёр багшийг нийгэмлэгийн гишүүнээр элсүүлэх асуудлыг шийдвэрлэв. Цаашид хамтарсан судалгаа хийх, эрдэмтэн судлаачид болон оюутан солилцох чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Тус нийгэмлэгийн North-East Asian Cultural Studies эрдэм шинжилгээний сэтгүүлд "СИТИ" Их сургуулийн профессор, багш, докторантуудын 9 өгүүлэл хэвлэгдэхээр бэлтгэгдэж байна.

分享

新闻存档

日期类别标题
显示 0 / 0