立即申请

學生成績

“ANGEL BABY INNOVATION 2026” БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭНИЙ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“ANGEL BABY INNOVATION 2026” БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭНИЙ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“СИТИ” Их сургуулийн Архитектур Дизайны сургуулийн Хувцас дизайны тэнхимээс “ANGEL BABY INNOVATION 2026” бүтээлч сэтгэлгээний уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд оролцсон оюутнууд нярай хүүхдийн хувцасны загвар боловсруулж, дизайны шинэлэг шийдлээр өрсөлдөв.

Уралдаан нь оюутнуудын бүтээлч санаачилгыг дэмжих, загвар зохион бүтээх, эх загвар боловсруулах, бүтээгдэхүүн турших ур чадварыг хөгжүүлэхэд чиглэв. Мөн оюутнуудад үйлдвэрлэлийн бодит орчинтой танилцах боломж олгож, сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр орууллаа.

Уралдааны дүн: 

Тэргүүн байр - Ж.Анужин (IV курс), “JACK” брэндийн үйлдвэрийн оёдлын машин

Дэд байр - Х.Сувд (IV курс), 300,000 төгрөг

Гутгаар байр - Э.Мөнххүслэн (II курс), 200,000 төгрөг

Тусгай байр: 

З.Наранзаяа (III курс), 100,000 төгрөг

Б.Номин (III курс), 100,000 төгрөг

Б.Дашдулам (IV курс), 100,000 төгрөг

“ANGEL BABY” ХХК тус уралдааны зардлыг бүрэн санхүүжүүлж, хувцас дизайны чиглэлээр суралцаж буй оюутнуудад мэргэжлийн дадлага хийх, ажлын туршлага хуримтлуулах боломж олголоо.

分享

新闻存档

日期类别标题
显示 0 / 0