立即申请

新闻

教师A.博洛尔玛担任柏林市国际项目的视频策展人

教师A.博洛尔玛担任柏林市国际项目的视频策展人

"СИТИ" Их сургуулийн Архитектур Дизайны сургуулийн Компьютер, график дизайны тэнхимийн эрхлэгч А.Болормаа ХБНГУ-ын Берлин хотод хэрэгжсэн “MUSICAL BELONGINGS: DSCHINGIS LAB” олон улсын төслийн зохион байгуулах багт тайзны видео дүрсний куратороор ажиллав. 

Төслийн тоглолтууд 2026 оны 11 дүгээр сарын 13–15-нд Humboldt Forum-д болж, Монголын уламжлалт хөгжим, бүжиг, Европын эртний хөгжим, яруу найраг, дүрслэх урлагийг нэг тайзнаа нэгтгэлээ. Тоглолтод lautten compagney BERLIN чуулга болон Монголын “Тэнгэр аялгуу” хамтлаг хамтран оролцсон юм.

А.Болормаа тоглолтын видео дүрсний санааг боловсруулж, Берлиний музей, номын сангийн цуглуулгад хадгалагдаж буй Монголын түүхэн дурсгалууд болон орчин үеийн Монгол зураачдын бүтээлийг сонгон, хөгжимтэй уялдуулан толилуулжээ.

Тус төсөл нь соёл хоорондын харилцан нөлөө, уламжлал болон түүний өнөө цаг дахь үргэлжлэлийг урлагийн хэлээр илэрхийлэхэд чиглэсэн байна.

新闻存档

日期类别标题
显示 0 / 0