CITI University
ШУУРХАЙ ЦЭС:
CITI University

Порталууд

Оюутны порталБагшийн порталCanvas LMS

Холбоос

Бидэнтэй холбогдохАжлын байр
Хэл:
International Relations

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

"СИТИ" Их сургуулийн бусдаас ялгарах онцлог бол тогтвортой хөгжүүлж буй гадаад харилцаа, хамтын ажиллагаа юм Бид Ази, Номхон далайн бүсийн их сургуулиудын солилцооны UMAP байгууллагын гишүүн бөгөөд Европын Холбоо, БНФУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Сингапур, Тайланд, Малайзын нэр хүндтэй их, дээд сургуулиудтай түншлэлийн гэрээ байгуулан ажиллаж байна

UMAP
Ази, Номхон далайн бүсийн солилцооны гишүүн
13
Digital Move төсөлд оролцож буй Ази, Европын их сургууль
10+
Жил олон улсын төсөл, хөтөлбөрт идэвхтэй оролцсон туршлага
400+
БНХАУ, ОХУ, Турк зэрэг улсаас суралцаж буй гадаад оюутан
Хамтын ажиллагааны чиглэл

Суралцах боломжийг хил дамнуулан өргөжүүлэх түншлэл

"СИТИ" Их сургууль дэлхийн хэмжээнд эрэмбэлэгдсэн, нэр хүндтэй 40 гаруй их, дээд сургуультай түншлэлийн гэрээ байгуулан оюутан, багш, ажилтны солилцоо, сургалтын хамтарсан хөтөлбөр, олон улсын төсөл хэрэгжүүлж байна.

  • Оюутан, багш, ажилтны солилцоог хөгжүүлэх.
  • Сургалтын хамтарсан хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.
  • Олон улсын төсөл, судалгаа, бизнесийн салбарын хамтын ажиллагаанд оролцох.
  • Гадаад оюутны сургалт, соёл хоорондын дасан зохицол, академик дэмжлэгийг өргөжүүлэх.
Partner Network

Ази, Европын боловсролын сүлжээнд холбогдсон кампус

Сүүлийн 10 гаруй жилд олон улсын төсөл, хөтөлбөрт идэвхтэй оролцон чадавхжиж, Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй ERASMUS хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага хуримтлууллаа.

Европын ХолбооБНФУОХУБНХАУБНСУЯпонСингапурТайландМалайз
2013-2017 онд хэрэгжсэн ERASMUS MUNDUS MOBILITY ASIA /EMMA/ солилцооны хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй багш, ажилтан, оюутан Франц, Итали, Польш улсад тэтгэлэгтэйгээр суралцах боломж авсан.
Цахим өөрчлөлт /Digital Move/ төсөл
Цахим өөрчлөлт төсөл нь их сургууль, бизнесийн салбар, олон нийтийн хамтын ажиллагааг нэг дор холбодог.
2023-2026

Цахим өөрчлөлт /Digital Move/ төсөл

Цахим өөрчлөлт төсөл Монгол, Вьетнамын их дээд сургуулиудад сургах болон сурах шинэлэг арга барил нэвтрүүлж, бизнесийн салбартай идэвхтэй хамтран ажиллах замаар цахим өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилготой.

Төсөл нь 2023-2026 оны 3 жилийн хугацаанд байгууллага, сургалтын үйл ажиллагаа, хувь хүн, олон нийт гэсэн 4 түвшинд хэрэгжинэ. "СИТИ" Их сургууль уг төслийг тэргүүлэгч сургуулиар зохицуулан ажиллаж байгаа бөгөөд Ази, Европын 13 их сургууль хамтран оролцож байна.

4Түвшинд хэрэгжинэ
13Их сургууль хамтран оролцоно
36Сарын хэрэгжилт
Digital Move Framework

Цахим өөрчлөлтийг 4 түвшинд хэрэгжүүлэх бүтэц

Төсөл цахим ялгааг бууруулж, их сургуулийн үйлчилгээ, сургалтын арга зүй, хувь хүний уян чадвар, нийгэмд чиглэсэн мэдлэг түгээх үйл ажиллагааг зэрэг хөгжүүлнэ.

01 / Байгууллага

Орчин үеийн их сургуулийн үйлчилгээ

Уян ур чадвар, шинэчлэлд бэлэн байх соёл, байгууллагын цахим чадавхыг дэмжинэ.

02 / Сургалт

Цахим боловсролыг дэмжих тэнхим

Багш нарт цахимаар сургах, сурах үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

03 / Хувь хүн

Нээлттэй сургалтаар уян чадвар хөгжүүлэх

Ажилтан, оюутан, насан туршийн суралцагчдад цахим ур чадвараа ахиулах боломж бүрдүүлнэ.

04 / Олон нийт

Мэдлэг, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх

Хөдөө орон нутаг болон үндэсний хэмжээнд нийгэмд нөлөөлөх үйл ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлнэ.

EU Priorities

Азийн бүсийн цахим өөрчлөлтийг дэмжих тэргүүлэх чиглэлтэй нийцсэн төсөл

Европын Комиссын Азийн бүс нутгийг хамарсан цахим өөрчлөлтийн тэргүүлэх чиглэл нь цахим технологи, үйлчилгээгээр нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, цахим боловсролын стратегиар цахим эдийн засаг, цахим холболт, цахим бичиг үсэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг.

Цахим өөрчлөлт төсөл нь ЕХ-ны бодлого, "Цахим эринд зохицсон Европ", ЕХ-ны цахим боловсролын төлөвлөгөө болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдан хэрэгжиж байна.

SDG 4

Чанартай боловсрол

Боловсролын хүртээмж, чанар, насан туршийн суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилготой.

SDG 5

Жендэрийн тэгш байдал

Эмэгтэй, эрэгтэй бүх хүнд тэгш боломж олгох боловсролын орчныг дэмжинэ.

4.3

Тэгш хүртээмжтэй дээд боловсрол

2030 он гэхэд техник, мэргэжлийн болон дээд боловсролд тэгш хүртээмжтэй хүрэхэд хувь нэмэр оруулна.

Asia

Цахим ялгааг бууруулах

Монгол, Вьетнамын их сургуулиудад цахим шилжилт хийх чадавх бий болгоно.

Олон улсын төсөл, хөтөлбөрийн туршлага
ERASMUS Projects

Олон улсын төсөл, хөтөлбөрийн туршлага

"СИТИ" Их сургууль Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй хэрэгждэг ERASMUS хөтөлбөрүүдэд амжилттай оролцож, оюутан, багш, судлаачдын олон улсын солилцоо, хамтарсан сургалт, бизнесийн салбарын холбоог хөгжүүлсээр байна.

Project Timeline

Хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй ERASMUS төслүүд

№Төслийн нэрХамрах хүрээХугацааТовч үр дүн
1ERASMUS MUNDUS MOBILITY with ASIA EAST14 орны 17 их, дээд сургууль2013-2017Дээд боловсролын сургалтын болон удирдлагын чадавхыг бэхжүүлэх, олон улсын оюутан солилцоонд хамрагдах боломжийг өргөжүүлсэн.
2MOBILITY for LEARNERS AND STAFF
Higher Education Student and Staff Mobility
2 орны 2 их сургууль2017-2019Францын Ницца хотын Кут д'Азурын их сургуультай хамтран оюутан, багш, ажилтны богино хугацааны солилцоог хэрэгжүүлсэн.
3(E+CBHE) HUB4GROWTH PROJECT
Heightening University-Business partnership For smart and sustainable GROWTH in Asia
8 орны 12 их, дээд сургууль2015-2018Төгсөгчдийн судалгаа, онлайн сургалт, бизнес төв, интерншип, старт-ап, энтрепренер клубээр их сургууль-аж ахуйн холбоог хөгжүүлсэн.
4ERASMUS-EDU-2022-CBHE-STRAND-2
Digital Move
4 орны 13 их, дээд сургууль2023-2026"СИТИ" Их сургууль координатор сургуулиар ажиллаж, ЕХ-ны дээд боловсролын салбарт цахим шилжилт хийх чадавх бий болгоход хувь нэмэр оруулж байна.
5MOBILITY for LEARNERS AND STAFF
Higher Education Student and Staff Mobility
2 орны 2 их сургууль2024-2027Магистрын 5 оюутан болон 3 ажилтан 7 хоногоос 5 сарын хугацаанд солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Student Exchange

Оюутан, багш, профессорын солилцоо

2024-2027 онд хэрэгжих оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд "СИТИ" Их сургуулийн оюутнууд Франц улсын Кут д'Азурын их сургуульд нэг улирал суралцах боломжтой. Багш, профессорууд богино болон дунд хугацаагаар тус сургуульд очиж ажиллан туршлага судлах боломж бүрдсэн.

Манай сургуульд суралцах хүсэлтэй гадаад оюутны тоо жилээс жилд өсөж, БНХАУ, ОХУ, Турк улсаас бакалавр, магистр, докторын түвшинд 400 гаруй оюутан амжилттай суралцаж байна.

1 улиралФранцад суралцах боломж
5 сарСолилцооны дээд хугацаа
400+Гадаад оюутан суралцаж байна
Олон улсын хамтын ажиллагааны дараагийн боломжтой танилцаарайСолилцоо, хамтарсан төсөл, гадаад оюутны сургалттай холбоотой мэдээллийг сургуулийн албан сувгаар авна уу.
Элсэлтийн мэдээлэл