ЭЛСЭХ
CITI Science

Судалгаа

CITI Science сэтгүүлийн дугаарууд, редакцийн зөвлөлийн мэдээлэл, өгүүлэл ирүүлэх заавар.

Эрдэм шинжилгээний хэвлэл

CITI Science

Хэвлэлийн архив
Өмнөх дугаарууд
9 Бүтэн дугаар3 Урьдчилсан үзүүлбэрХэвлэлийн архив
Эрдэм шинжилгээний хэвлэл

Сэтгүүлийн тухай

"СИТИ-Science" эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлийг "СИТИ" Их сургуулийн захиргааны шийдвэрээр 2021 оны 1 дүгээр сард үүсгэн байгуулахаар шийдэж, улирал тутам хэвлэн нийтэлдэг. Энэхүү сэтгүүл нь шинжлэх ухааны ололт, амжилт, тулгамдсан асуудал, чиг хандлагыг тодорхойлох эрдэмтэн, багш, оюутнуудын чөлөөт индэр, академик эрх чөлөөний талбар юм.

Сэтгүүлийн үйл ажиллагаа ашгийн төлөө бус бөгөөд шаардлагатай тохиолдолд тусгай дугаарыг хэвлэн гаргадаг. Сэтгүүлийн талаарх мэдээлэл, нийтлэгдсэн бүтээлийн хураангуйг "СИТИ" Их сургуулийн цахим хуудсанд байршуулдаг.

Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь онол, практикийн хувьд тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс шийдвэрлэх арга замыг тодорхойлох, түүний ололтыг амьдралд нэвтрүүлэх аливаа эрдэм шинжилгээний бүтээлийг хөхиүлэн дэмжихэд оршино. Сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээл нь зохиогчийн оюуны өмч бөгөөд бүтээлийн ашиглалт, эрх нь хууль тогтоомжид заасны дагуу хамгаалагдсан байна.

ISSN бүртгэл2021 оны 5 сар, БНФУ
Crossref DOI2024 оноос албан ёсны бүртгэл
Хэвлэлийн хэлМонгол ба Англи

Дэлхий нийтэд түгээгдэж буй 1 сая гаруй хэвлэмэл болон дижитал бүтээлийн санд бүртгэгдсэн.

Зохиогчдод

Өгүүлэлд тавих шаардлага

Сэтгүүлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах бүтэц, техник болон агуулгын шаардлагыг бүрэн хангасан байна. Шаардлага хангаагүй бүтээлийг ерөнхий редактор хүлээн авахаас татгалзаж, шүүмжлэгчид илгээхгүй болохыг анхаарна уу.

Доорх хэсгүүдийг нээж бүтэц, техник, агуулга болон хэвлэлийн зардлын шаардлагыг уншина уу.

4хэсэг
A4Хуудасны Хэмжээ
10–15Хуудас
01

Судалгааны өгүүллийн бүтэц

Сэдэв буюу гарчиг

Өгүүллийн гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан товч, тодорхой, оновчтой томьёологдсон 12-оос дээшгүй үгэнд багтсан, Times New Roman, 11 pt, Bold, мөр голлон бичигдсэн байна. Бүлгийн гарчиг Times New Roman, 11 pt, эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

Зохиогчийн хаяг

Байгууллагын нэр, нэгжийн нэр, зохиогчийн овог, нэрийг товчлохгүй Times New Roman, 11 pt, баруун талд зэрэгцүүлэн бичнэ.

Хураангуй

Хураангуй нь судалгааны ажлын агуулгын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн монгол хэл дээр 150 орчим үгээс бүрдэнэ. Хураангуйг Times New Roman дээр 11 pt үсгийн өндөртэйгөөр бичнэ.

Түлхүүр үг

Өгүүллийн утгыг илэрхийлж чадахуйц 8 хүртэлх нэр үг ба холбоо үг, зүүн талд зэрэгцүүлэн бичнэ. Өгүүллийн нэр орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

Удиртгал

Судалгааны арга, зорилго, зорилт, хэрэгцээ шаардлага, дэвшүүлж буй асуудал, таамаглал дэвшүүлсэн зэргийг дурдана.

Судалгааны арга зүй

Судалгааны хамрах хүрээ болон судалгааг ямар арга, аргачлалаар боловсруулсан, чанар, тоон үзүүлэлт бүхий статистик боловсруулалтын аргачлалыг бичнэ.

Судалгааны үр дүн, хэлэлцүүлэг

Энэхүү хэсэгт судлаач гаргасан үр дүнгээ баталгаатай логик, дэс дараалал сайтай, эмх цэгцтэй, ойлгомжтой бичнэ.

Дүгнэлт

Судалгааны ажлын үр дүнгээс ямар дүгнэлтэд хүрч байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэж бичнэ.

Ном зүй

Ном зүйг APA форматын дагуу бичнэ.

Өгүүллийн хамгийн эцсийн шинэ хуудсанд (Англи хэл дээр)

  • Сэдэв: 11-оос дээшгүй үгэнд багтсан, Times New Roman, 11 pt, Bold, мөр голлон.
  • Зохиогчийн хаяг: Албан байгууллагын хаяг, овог, нэрийг Times New Roman, 11 pt, мөр голлон Англиар.
  • Хураангуй: Англи хэл дээр 150–200 орчим үгээс бүрдэнэ.
  • Түлхүүр үг: 4–6 нэр үг ба холбоо үг, Times New Roman, 10 pt, зүүн талд, Англиар.
02

Бүтээлд тавих шаардлага

А. Техник шаардлага

  • ЭШӨ нь 297×210мм (A4) хэмжээтэй 10–15 хуудсанд багтсан байна.
  • Өгүүллийг Microsoft Office Word программ ашиглан Times New Roman фонт, 11 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
  • A4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Header, footer, командыг ашиглахгүй.
  • Хүснэгт, зураг, график нь өгүүлэлд орсон дараалалаараа дугаарлагдана. Хүснэгт, зураг, графикийн гарчиг нь Times New Roman фонт дээр 11 pt үсгийн өндөртэйгөөр мөр голлон бичигдэнэ. Хүснэгт болон график доторх текстийн үсгийн өндөр Times New Roman фонт дээр 10 pt байна.
  • Хүснэгтийн гарчиг болон доторх текст АНГЛИ хэл дээр бичигдэнэ.

Жишээ:

Table 2. Content removed from the didactic course of mathematics in primary education

№Study objectRemoved content (1951–2016)
1General teaching methodLesson plan for working with 2 classes at the same time
2Numeracy teaching methodsAdding and subtracting on calculator
03

Агуулгад тавих шаардлага

  • Эрдэм шинжилгээний өгүүлэл нь сэдвийн хүрээнд шинэлэг, импакт факторын үзүүлэлт бүхий сэтгүүлийн эрдэмтэн, судлаачдын бүтээлээс иш татаж, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн, судалгаа нь туршилт судалгаанд суурилсан, сэдвийн хүрээнд шинэлэг санааг дэвшүүлсэн, түүнийг судалгааны ажлын үр дүнгээр баталсан, ач холбогдол бүхий судалгаа байна.
  • СИТИ Science сэтгүүлд хэвлэгдэх материал нь бусад эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдээгүй байх.
  • Өгүүлэл дотор эшлэл [ ] хаалтаар авагдана.
  • Эшлэл, ном зүйг APA загвараар бичиж гүйцэтгэсэн байна.
04

Өгүүлэл хэвлэх зардал

Шүүмжлэгч болон Ерөнхий редактороор хянагдан СИТИ Science сэтгүүлд хэвлэгдэхээр болсон өгүүллийн зохиогчид өгүүлэл хэвлэх үйл ажиллагааны зардал 200,000₮-ийг "СИТИ" Их сургуулийн дансанд төлсний дараа уг өгүүлэл сэтгүүлийн дугаарт хэвлэгдэнэ.

Өгүүллийг хэвлэлтэнд авсан гэсэн албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд л уг төлбөрийг төлөх бөгөөд өөр ямар ч төлбөр төлөгдөхгүй болно. Хэвлэлтэнд авахаас татгалзсан өгүүлэл төлбөр төлөхгүй.

CITI Science

Редакцийн зөвлөл

Сэтгүүлийн редакцийн зөвлөл нь дотоодын болон гадаадын шилдэг эрдэмтэн, судлаачдаас бүрддэг. Ерөнхий редактор Ж.Тэмүүжин нь Стэнфордын Их Сургууль (АНУ) болон Elsevier хэвлэлийн компанийн гаргадаг шилдэг 2% судлаачийн жагсаалтад Монгол Улсаас 4 жил дараалан бүртгэгдсэн.

Ерөнхий Редактор
Ж.ТэмүүжинАкадемич, ScD
Редактор
Д.СандагсүрэнPhD
Редакцийн комиссын гишүүд · 9
  • Б.ОдонгэрэлДоктор (PhD)Хууль
  • А.ПүрэвдуламДоктор (PhD)Бизнес
  • Г.ЦэнгүүнДоктор (PhD)Инженер технологи
  • С.ЭнхтуулДоктор (PhD)Байгалийн ухаан
  • Ж.ДолгорсүрэнДоктор (PhD)Соёл урлаг
  • М.МөнхболдДоктор (PhD)Менежмэнт
  • Э.Пүрэв-ЭрдэнэДоктор (PhD)Архитектур, хот төлөвлөлт
  • Füsun AtasevenДоктор (PhD)Хэл шинжлэл
  • Minoru YokoyamaДоктор (PhD)Хууль

Судалгааны мэдээ

Бүх мэдээ