Хууль зүйн сургууль
СИТИ Их Сургуулийн Хууль зүйн сургууль нь 2018 онд Монгол Улсын Гавьяат хуульч Д.Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжитээр байгуулагдсан. Тус сургууль нь эрх зүйн бакалавр, магистрын хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Сургалтын агуулга нь эрх зүйн онол, практик, судалгааны ур чадварыг хослуулан хөгжүүлэхэд чиглэдэг. “Харьцуулсан эрх зүй”, “Бизнесийн эрх зүй” чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг. Багш нарын 80 хувь нь доктор, профессор зэрэгтэй, туршлагатай бүрэлдэхүүнтэй. Олон улсад төгссөн багш нар оролцсон чанартай сургалтын орчныг бүрдүүлсэн. Мөн “Дэмбэрэлцэрэн сан”-гийн тэтгэлгээр шилдэг оюутнуудыг дэмжин хөгжүүлдэг.
Ёс зүй, хариуцлагыг дээдэлсэн, эрх зүйн гүн мэдлэг, судалгааны өндөр чадамж, олон улсын түвшний ур чадвар бүхий эрх зүйчийг төлөвшүүлэх.
Хууль дээдлэх үнэт зүйлсийг түгээн, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх манлайлагч мэргэжилтэн бэлтгэх.
2018 онд байгуулагдсан
Хөтөлбөрүүд
Тэтгэлгийн боломжууд
Тэтгэлгийн төрөл, нөхцөлийг их сургуулийн тэтгэлгийн хуудаснаас үзнэ үү.
Их сургуулийн тэтгэлгийн хөтөлбөрүүдТөгсөөд ажиллах боломж
- Төгсөгчид шүүх, прокурор, өмгөөлөл, хууль хяналтын болон төрийн байгууллагад эрх зүйчээр ажиллах боломжтой. Мөн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэн, судлаач, багшаар ажиллах өргөн боломж нээлттэй.
Багшлах бүрэлдэхүүн
Тус сургуульд эрх зүйн онол, практик, судалгааны чиглэлээр мэргэшсэн багш нар ажиллаж байна.
Б.Одонгэрэл
Хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор
Заадаг хичээл: Эрүүгийн эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй, Криминологи, Хүний эрх, Харьцуулсан эрх зүй
