Гоо сайхны шинжлэх ухааны сургууль
СИТИ Их сургууль нь гоо сайхны чиглэлээр дээд боловсрол олгодог Монголын цорын ганц сургууль юм Анх 1998 онд байгуулагдсан бөгөөд 25 жилийн хугацаанд тасралтгүй өргөжин хөгжсөөр ирсэн арвин туршлагатай Үсчин стилист, арьс гоо засал, сувилахуйн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэг олгох сургалтыг явуулдаг Орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори, салондоо практик хичээлүүдээ ордог Сургалтын үйл ажиллагааг дотоодын болон олон улсын өндөр ур чадвартай, шилдэг мэргэжилтэн багш нар удирддаг БНСУ, Бельги, ХБНГУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудтай хамтран ажиллаж, оюутан солилцдог Оюутнууд нь тайз, дэлгэцийн томоохон уран бүтээл, шоу нэвтрүүлгүүдэд ажиллаж бодит туршлага хуримтлуулдаг
Эрхэм зорилго: Олон улсын академик сургалтын зарчмыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулсан чанартай боловсрол эзэмшүүлэх. Харилцаа хандлага, мэргэжлийн ёс зүйн өндөр мэдрэмжтэй, практик ур чадвар бүхий чадварлаг мэргэжилтэн бэлтгэх. Гоо сайхны үйлчилгээний нарийн технологийг эзэмшсэн, бүтээлч сэтгэлгээтэй, зах зээлд өрсөлдөхүйц шилдэг боловсон хүчнийг төрүүлэх.
1998 онд байгуулагдсан ·
Тэтгэлгийн боломжууд
Одоогоор тэтгэлгийн мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Төгсөөд ажиллах боломж
- Өөрийн бие даасан гоо сайхны салон, студи үүсгэн байгуулж, удирдан чиглүүлэх. Гоо сайхны зөвлөх, арьс гоо засалч, үсчин, make-up болон nail artist зэргээр хөрвөн ажиллах. Тайз, дэлгэцийн уран бүтээл, энтертайнмент салбарт мэргэжлийн нүүр хувиргагч хийх. Дотоод болон олон улсын мэргэжлийн тэмцээн уралдаанд шүүгч, дасгалжуулагчаар ажиллах.
Багшлах бүрэлдэхүүн
Тус сургуульд гоо засал, арьс арчилгаа, үсчин стилист, сувилахуйн чиглэлээр мэргэшсэн багш нар ажиллаж байна.
