ЭЛСЭХ
Бүрэлдэхүүн сургууль

Хүмүүнлэгийн сургууль

СИТИ Их сургуулийн Хүмүүнлэгийн сургууль нь Гадаад хэлний, Боловсрол судлалын, Сэтгүүл зүйн тэнхимүүдийн хүрээнд бакалаврын 7, магистрын 2 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Багш нарын 35 хувь нь докторын зэрэгтэй, 30 хувь нь гадаадын багш, профессорууд бөгөөд олон улсын түвшний боловсрол олгодог.

Сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн тасралтгүй сайжруулж ирсний үр дүнд “Багш, гадаад хэлний боловсрол”, “Багш, сургуулийн өмнөх боловсрол”, “Нийгмийн ажил” хөтөлбөрүүд Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.

Оюутнууд Япон, БНСУ, БНХАУ зэрэг улсуудад богино болон урт хугацааны сургалт, дадлагад хамрагдах, мөн тэтгэлгээр гадаадад суралцах боломжтой. Сэтгүүл зүйн тэнхим нь орчин үеийн дижитал, мультимедиа, эрэн сурвалжлах чиглэлээр практикт суурилсан сургалтыг хэрэгжүүлдэг.

Эрхэм зорилго

Өндөр мэдлэг, ур чадвар, зөв хандлага бүхий, хүнлэг, соёлтой, насан туршийн суралцах чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Хөтөлбөрүүд

Тэтгэлэг

Тэтгэлгийн боломжууд

Тэтгэлгийн төрөл, нөхцөлийг их сургуулийн тэтгэлгийн хуудаснаас үзнэ үү.

Их сургуулийн тэтгэлгийн хөтөлбөрүүд
Карьерын боломж

Төгсөөд ажиллах боломж

  • Боловсрол, сургалтын салбар - Ерөнхий боловсролын сургуульд багш (гадаад хэл, бага анги, сургуулийн өмнөх боловсрол) Цэцэрлэг, сургалтын төвд багш, арга зүйч Боловсролын байгууллагад судлаач, мэргэжилтэн
  • Гадаад хэл, орчуулгын чиглэл - Орчуулагч, хэлмэрч (англи, япон, солонгос, хятад, франц хэл) Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн ажилтан Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн
  • Сэтгүүл зүй, медиа - Сэтгүүлч (телевиз, сонин, сайт, онлайн медиа) Контент бүтээгч (видео, аудио, сошиал медиа) Редактор, найруулагч, продюсер PR, олон нийттэй харилцах мэргэжилтэ
  • Нийгмийн болон сэтгэл судлалын салбар - Нийгмийн ажилтан (төрийн болон ТББ байгууллагад) Сэтгэл зүйч (сургууль, байгууллага, зөвлөгөө өгөх төв) Хүний нөөцийн мэргэжилтэн (HR)
  • Судалгаа, хөгжлийн чиглэл - Судлаач (боловсрол, нийгмийн ухаан, медиа судалгаа) Төслийн менежер, зохицуулагч Төрийн болон төрийн бус байгууллагад бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн

Багшлах бүрэлдэхүүн

Тус сургуульд гадаад хэл, боловсрол судлал, сэтгүүл зүй, сэтгэл судлал, нийгмийн ажлын чиглэлээр мэргэшсэн багш нар ажиллаж байна.

Энэ сургуулийн хөтөлбөрт элсэх үү?

ЭЛСЭХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ