ЭЛСЭХ
Бүрэлдэхүүн сургууль

Урлагийн сургууль

СИТИ Их сургуулийн Урлагийн сургууль нь 2004 онд анхны элсэлтээ авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2008 онд Урлаг гоо сайхны факультет, 2016 онд бие даасан Урлагийн сургууль болон өргөжсөн.

Тус сургууль нь жүжиглэх, найруулах, дуулах, хөгжимдөх, бүжиглэх, ярих урлагийн чиглэлээр бакалаврын, мөн урлаг судлал, соёл судлал, дуулах урлагийн чиглэлээр магистрын хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Одоогийн байдлаар гадаад, дотоодын 1300 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн бөгөөд сургалтын үйл ажиллагаанд урлагийн салбарт туршлагатай, магистр, доктор зэрэгтэй багш нар ажиллаж байна.

Сургалтын онцлог нь урлагийн онол, практик мэдлэгийг хослуулан олгох, оюутнуудын гоо зүйн мэдрэмж, ёс суртахуун, бүтээлч чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг.

Эрхэм зорилго

Бүтээлч сэтгэлгээтэй, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх уран бүтээлчдийг төлөвшүүлэх.

2004 онд байгуулагдсан

Хөтөлбөрүүд

Тэтгэлэг

Тэтгэлгийн боломжууд

Тэтгэлгийн төрөл, нөхцөлийг их сургуулийн тэтгэлгийн хуудаснаас үзнэ үү.

Их сургуулийн тэтгэлгийн хөтөлбөрүүд
Карьерын боломж

Төгсөөд ажиллах боломж

  • Урлагийн салбарын төгсөгчид театр, кино, телевиз, урлагийн байгууллагад жүжигчин, дуучин, бүжигчин, найруулагч, хөгжимчин, контент бүтээгчээр ажиллах боломжтой. Мөн багш, судлаач, продюсер болон соёл урлагийн байгууллагад мэргэжилтнээр ажиллах өргөн боломж нээлттэй.

Багшлах бүрэлдэхүүн

Тус сургуульд урлагийн онол, тайз, дуу хөгжим, бүжиг, найруулга, жүжиглэх урлагийн чиглэлээр мэргэшсэн багш нар ажиллаж байна.

Энэ сургуулийн хөтөлбөрт элсэх үү?

ЭЛСЭХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ