Ахисан түвшний сургууль
СИТИ их сургуулийн Ахисан түвшний сургууль нь магистр, докторын сургалт, судалгааг хариуцдаг үндсэн академик нэгж юм. Одоогоор 12 магистрын, 4 докторын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Гадаадын их дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эрдэмтэн, профессорууд хичээл заадаг. Сургалтын үйл ажиллагаандаа мэдээллийн системийг нэвтрүүлж бүртгэл төгсөлтийн процессыг 100 хувь дижитал болгосон. Магистрын сургалт 1.5 жил, докторын сургалт 3 жил үргэлжилдэг. Азийн шилдэг Цинхуа зэрэг их сургуультай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Нийт оюутны 25-30 хувийг гадаад суралцагчид эзэлдэг олон соёлт орчинтой.
Олон улсын жишигт нийцсэн ахисан түвшний боловсрол олгоно. Онолын мэдлэг, судалгааны арга зүй, шүүмжлэлт сэтгэлгээ, мэргэжлийн ур чадварыг хослуулна. Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай судлаач, манлайлагчдыг бэлтгэнэ.
Хөтөлбөрүүд
Тэтгэлгийн боломжууд
Тэтгэлгийн төрөл, нөхцөлийг их сургуулийн тэтгэлгийн хуудаснаас үзнэ үү.
Их сургуулийн тэтгэлгийн хөтөлбөрүүдТөгсөөд ажиллах боломж
- Шинжлэх ухаан, урлаг, нийгэм, бизнес, хууль зэрэг олон салбарт мэргэжилтэн, судлаач хийх. Бие даасан судалгаа хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл, диссертаци бичих түвшний эрдэмтэн болох. Дотоодын болон олон улсын төслүүдэд нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах манлайлагчаар ажиллах. Салбартаа судалгаанд суурилсан инноваци, хөгжлийг удирдан чиглүүлэх боломжтой.
Багшлах бүрэлдэхүүн
Тус сургуульд ахисан түвшний судалгаа, сургалтыг удирдан явуулах туршлагатай багш, судлаачид ажиллаж байна.
