Магадлан Итгэмжлэл
Анх 1998 онд Гэгээрлийн сайдын 182 тоот тушаалаар 'Монголжингоо' коллеж нэртэйгээр үүсгэн байгуулагдсан манай сургууль өдгөө бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдээ үе шаттайгаар магадлан итгэмжлүүлж, салбартаа манлайлж байна.
Байгууллагын магадлан итгэмжлэл
СИТИ Их Сургууль нь Монголын хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг бөгөөд оюутан залууст чанартай, баталгаатай дээд боловсрол олгох зорилгынхоо хүрээнд сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсаар ирсэн.
| 2005 | Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн. |
| 2010 | Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. |
| 2012 | Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас амжилттай аттестатчилагдсан. |
| 2024 | Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр дахин магадлан итгэмжлэгдсэн. |
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг хангах ажлын хүрээнд бид дараах бакалаврын хөтөлбөрүүдээ амжилттай магадлан итгэмжлүүлсэн байна.
"Либерал арт" хөтөлбөр
Та СИТИ Их Сургуулийг сонгосноор зөвхөн мэргэжлийн мэдлэг эзэмшээд зогсохгүй, өөрийн авьяас чадвар, сонирхлоо 'Либерал арт' хөтөлбөрөөр дамжуулан нээн илрүүлж, тал бүрээр хөгжих боломжтой юм. Оюутнуудынхаа тал бүрийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор бүрэлдэхүүн сургуулиуд дараах хөтөлбөрүүдийг санал болгож байна.
Хүмүүнлэгийн сургууль
- •Сэтгэл судлал
- •Үндэсний бичиг
Барилга архитектур, хувцас дизайны сургууль
- •Имиж бүрдүүлэлт
- •Тавилгын дизайн
- •График дизайн
- •Хувцас дизайн
Урлагийн сургууль
- •Сонгодог, Монголын уламжлалт, Орчин үеийн, Тайзны, Спорт бүжиг
- •Морин хуур /анхан шат/
- •Дуулах ур зүй I /Уртын дуу/
- •Жүжиглэх урлаг - Уран чадвар /анхан/
Бизнесийн сургууль
- •Хөтөч, тайлбарлагч
Гоо сайхны ухааны сургууль
- •Нүүр будалт (Make up)
Хуулийн сургууль
- •Эрх зүйн үндэс
