FAQ
Түгээмэл Асуулт, Хариулт
Та Сити Их Сургуулийн талаарх хэрэгцээт мэдээллийг эндээс авах боломжтой. Бид таны асуултад нээлттэй хариулахад үргэлж бэлэн байна.

Тэтгэлэг
Онц сурлагатан, манлайлагч оюутнуудад зориулсан дотоод болон гадаадын тэтгэлгийн мэдээлэл.
Оюутны орчин
Кампус амьдрал, клуб, үйлчилгээ болон суралцах орчны талаарх мэдээлэл.
Элсэлт, бүртгэл
Элсэгчид манай сургуулийн албан ёсны элсэлтийн цахим системээр эсвэл сургуулийн байранд биеэр ирж бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхдээ ЭЕШ-ын батламж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлнэ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоосон үндсэн босго оноог мөрддөг. Бакалаврын хөтөлбөрт 400-480 оноо шаардлагатай бөгөөд зарим тусгай мэргэжил болон урлагийн чиглэлээр ур чадварын шалгалт нэмэлтээр авдаг.
Жил бүрийн ЭЕШ-ын дүн гарсны дараа буюу 6-р сарын сүүлээр албан ёсны бүртгэл эхэлдэг. Урьдчилсан бүртгэл хаврын улиралд эхэлдэг.
Сургалт болон төлбөр
Сургалтын төлбөр нь сонгосон хөтөлбөр болон багц цагаас хамаарч өөр өөр байдаг. Төлбөрийг хичээлийн жилийн эхэнд бүрэн эсвэл 2-3 хуваан төлөх боломжтой.
Тийм. БНСУ, Япон, ОХУ болон Европын хэд хэдэн их сургуультай 2+2 болон нэг улирлын оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Оюутны амьдрал
Манай сургуульд оюутны зөвлөл болон мэтгэлцээн, спорт, сайн дурын ажил, урлагийн чиглэлийн клубууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Сити Их Сургуулийн төв номын сан ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл ажилладаг. Цахим номын сан болон уншлагын танхимаар үйлчилдэг бөгөөд шалгалтын үед цагийн хуваарийг сунгадаг.
Мэдээллийн ажилтан:7012-3456
И-мэйл:info@citi.edu.mn
