Тэтгэлэг ба Төлбөр
СИТИ Их сургуульд суралцах оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн мэдээлэл болон тэтгэлэг, тусламж, зээлийн боломжуудтай танилцана уу.
Сургалтын төлбөр
СИТИ их сургуулийн сургалтын төлбөр нь оюутны сонгон суралцаж буй хөтөлбөр болон тухайн улиралд үзэх багц цагийн тооноос хамаарч бодогдоно.
Бакалавр Өдрийн хөтөлбөр | Сургуулийн захиргаанаас лавлах ~ 30 багц цагаар тооцогдоно |
Бакалавр Орой, эчнээ хөтөлбөр | Сургуулийн захиргаанаас лавлах ~ 30 багц цагаар тооцогдоно |
Магистр Өдөр, оройн хөтөлбөр | Сургуулийн захиргаанаас лавлах Хөтөлбөрөөс хамаарна |
Доктор Өдрийн хөтөлбөр | Сургуулийн захиргаанаас лавлах Хөтөлбөрөөс хамаарна |
Жич: Сургалтын төлбөрийн дэлгэрэнгүй болон албан ёсны дүнг 89088833 дугаараас эсвэл сургуулийн захиргаанаас тодруулна уу.
СИТИ Их Сургуулийн Тэтгэлэг
СИТИ их сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
ЭЕШ-ын өндөр онооны тэтгэлэг
Олон улсын болон улсын чанартай уралдаанд тэргүүлсэн элсэгч
Спортын зэрэгтэй элсэгчийн тэтгэлэг
"Дэмбэрэлцэрэн сан"-гийн тэтгэлэг
ЕБС-ийг "А" үнэлгээтэй төгсөгчийн тэтгэлэг
СИТИ их сургуулийг төгсөгчийн тэтгэлэг
Оюутны зээл, тусламж
Буцалтгүй тусламж
Зорилтот бүлгийн болон нэг гэр бүлийн 3+ хүүхэд зэрэг суралцаж байгаа тохиолдолд олгоно.
Оюутны хөгжлийн зээл
Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл. ЭЕШ дундаж 500+ эсвэл голч 2.8+ шаардлагатай.
Эрэлттэй мэргэжил
Сувилахуй, Нийгмийн ажил зэрэг мэргэжлээр ЭЕШ 501+ оноотой бол 100% тэтгэлэгтэй.
Багшийн тэтгэлэг
Багш мэргэжлээр суралцагч болон 15+ жил ажилласан багш, ажилтны хүүхдийн тэтгэлэг.
Засгийн Газрын тэтгэлэг
Тэргүүлэх мэргэжлээр суралцах оюутнуудад зориулсан дотоодын тэтгэлэг (ЭЕШ 600+).
Оюутны сургалтын бусад тэтгэлэгүүд
Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
Жил бүр 30 хүртэл суралцагчид сар бүрийн 100,000 төгрөгийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, 50 хүртэлх суралцагчид сар бүрийн 80,000 төгрөгийн Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог.
legalinfo.mn →Хаан банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр
Сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлсан орлого багатай өрхийн шилдэг оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг.
khanbank.com →Голомт банкны тэтгэлэг
Голомт банк нь жил бүр шилдэг оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг. Сурлагын амжилт болон нийгмийн идэвхээр шалгаруулна.
golomtbank.com →"Зориг сан"-гийн тэтгэлэгт хөтөлбөр
Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор олгодог.
zorigsan.mn →