APPLY NOW
Student Achievement

ОЮУТАН М.БЯМБАСҮРЭН СПОРТЫН 4 ТӨРӨЛД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Цинхуа их сургууль болон Бээжингийн их сургуулийн Монгол оюутны холбоодын хамтран зохион байгуулсан спортын өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.
ОЮУТАН М.БЯМБАСҮРЭН СПОРТЫН 4 ТӨРӨЛД БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Цинхуа их сургууль болон Бээжингийн их сургуулийн Монгол оюутны холбоодын хамтран зохион байгуулсан спортын өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт хоёр сургуулийн монгол оюутнууд спортын болон хөгжөөнт нийт 10 төрлийн тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. 

Тус өдөрлөгт “СИТИ” Их сургууль Цинхуа их сургуулийн хавсарсан магистрын хөтөлбөрийн оюутан М.Бямбасүрэн оролцож, волейболын төрөлд I байр, 200 метрийн гүйлт, 3×3 сагсан бөмбөг болон хөгжөөнт буухиа төрлүүдэд II байр эзэллээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр Цинхуа их сургуулийн баг тэргүүлж, шилжин явах цомын эзэн болов.

News archive

DateCategoryHeadline
Showing 0 / 0