APPLY NOW

News

“LET’S SHARE KNOWLEDGE” OPEN DAY HELD

“LET’S SHARE KNOWLEDGE” OPEN DAY HELD

"СИТИ" Их сургуулийн Бизнесийн сургуулийн "Агаарын тээврийн үйлчилгээ" хөтөлбөрийн АТҮ-3 ангийн оюутнууд бие даалтын бүтээлээрээ "Мэдлэг түгээе" нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр оюутнууд агаарын хөлгийн бүтэц, зорчигчийн бүхээг, суудлын зохион байгуулалт, үйлчилгээний тоног төхөөрөмжийг судалж, гараар зураглан бүтээсэн ажлуудаа танилцуулсан юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд бие даалтын ажлыг гараар гүйцэтгүүлэх арга барилыг хэрэгжүүлж байна. Энэ нь оюутнуудад судалсан сэдвээ гүнзгий ойлгож, эзэмшсэн мэдлэгээ бататгах боломж олгодог. Мөн хиймэл оюун ухааныг зохистой ашиглахын зэрэгцээ бие даан судлах, бүтээлчээр сэтгэх, мэдлэгээ практикт хэрэглэх чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

Share

News archive

DateCategoryHeadline
Showing 0 / 0