Оюутан залуусын авьяас сонирхлыг нээн илрүүлж, тэдний логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, сурталчлах, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, нийгмийн оролцоог идэвхжүүлж гар бөмбөг, шатар, даамын спортын дэлгэрүүлэх зорилготой “СИТИ СПОРТ 2022” аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 13 нийт 21 баг, тамирчид оролцож өөрсдийн хурд, хүчээ сорин нөхөрсөг өрсөлдөн энэ жилийн аваргууд тодорлоо.

Тэмцээнийг нээж “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч доктор, /PhD/ профессор Ц.Байгалмаа баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэн биеийн тамир спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг уриалсан юм. Ингээд хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний төгсгөлд 2022 оны гар бөмбөгийн аварга багууд тодорч өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, шилжин явах цомоо гардан авлаа.

Эрэгтэй багуудаас
I Байр Урлагийн сургуулийн Кино драмын 1р баг
II Байр Урлагийн сургуулийн Дуулах урлагийн баг
III Байр Хууль зүйн сургуулийн баг
Эмэгтэй багуудаас
I Байр Гоо сайхны сургуулийн баг
II Байр Урлагийн сургуулийн Дуулах урлаг, хөгжимөх урлагийн баг
III Байр Бизнесийн сургуулийн Агаарын тээврийн баг
Шилдэг тоглогч
Эрэгтэй О.Бямба-Очир
Эмэгтэй Б. Дэлгэрмаа
Шилдэг хөгжөөн дэмжигч
Урлагийн сургуулийн Кино драмын анги
Шилжин явах цом
Урлагийн сургуулийн Дуулах, хөгжимдөх урлагийн тэнхим тус тус хүртэж аваргаар шалгарлаа.

“СИТИ” Их сургуулийн спорт зааланд хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан нийт анги хамт олон ,оюутнууддаа болон тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажилласан “СИТИ” Их сургуулийн Оюутны холбооны хамт олонд талархал илэрхийлж сурлага, спортын өндөр амжилт хүсье.

