Франц улсын өмнөд эрэг, үзэсгэлэнт French Riviera дагуу байрлах Université Côte d’Azur их сургуульд суралцах 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын семестрийн оюутан солилцооны хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Хичээллэх хугацаа: 2025–2026 оны хичээлийн жилийн хаврын семестр
Хөтөлбөрт хамрагдах чиглэлүүд:
Бизнес
Хууль, эрх зүй
Мэдээллийн технологи
Тэтгэлэгт багтсан зүйлс
Хоёр талын нислэгийн тийз
Сарын 850 еврогийн стипенд
Хаврын улирлын сургалтын төлбөрийг “СИТИ” Их сургуульдаа төлөх бөгөөд нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй
Тавигдах шаардлага
Англи хэлний B2 буюу IELTS 5.5 болон түүнээс дээш түвшинтэй байх
Бүрдүүлэх материал
EUROPASS форматаар бөглөсөн товч анкет (утасны дугаарыг заавал оруулах)
Паспортын хуулбар
Cover letter
Дүнгийн хуудас (англи хэл дээр, сургалтын албаны тамгатай)
Англи хэлний B2 түвшнийг нотлох баримт бичиг
Материалыг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл [email protected] хаягаар хүлээн авна.



