ЭЛСЭХ
Мэдээ

“СИТИ” ИХ СУРГУУЛЬ “THE IMPACT RANKINGS 2025”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

CITI University has been placed in the 1501+ band of the Times Higher Education (THE) Impact Rankings 2025, which assess universities’ contributions to the United Nations Sustainable Development Goals (SDGs) and their wider social impact.

“СИТИ” Их сургууль дэлхийн нэр хүндтэй Times Higher Education (THE) Impact Rankings 2025 зэрэглэлд амжилттай оролцож, НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (SDGs)-ын хэрэгжилт болон нийгэмд үзүүлж буй нөлөөллөөрөө #1501+ ангилалд эрэмбэлэгдлээ. 

Энэхүү амжилт нь манай сургуулийн дараах чиглэлүүдэд хийж буй бодит үр дүнг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн томоохон үзүүлэлт юм:

Тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлэх хүчин чармайлт
Нийгэмд чиглэсэн боловсролын санаачилга
Олон улсын хамтын ажиллагаа, түншлэл
Хариуцлагатай засаглал ба нээлттэй байдал

THE Impact Rankings нь дэлхийн их, дээд сургуулиудын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд оруулж буй бодит хувь нэмрийг үнэлдэг хамгийн том, нэр хүндтэй жагсаалтуудын нэг юм. “СИТИ” Их сургуулийн хувьд энэхүү чансаанд багтсан нь стратеги зорилтын хүрээнд тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгааг нотлон харууллаа.

Цаашид бид:
Тогтвортой хөгжлийн зорилт бүрт чиглэсэн судалгаа
Оюутан, багш, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нийгмийн хөтөлбөрүүд
Олон улсын байгууллагуудтай үр дүнтэй түншлэлүүдийг эрчимжүүлэн ажиллах болно.

Эх мэдээний архив

Мэдээний архив

ОгнооАнгилалГарчиг
Харагдаж буй 0 / 0