“СИТИ” Их сургуулийн Архитектур, Дизайны сургуулийн Хувцас дизайны тэнхимийн төгсөгчдөд зориулсан чадавхжуулах уулзалт, сургалт амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтад олон улсын боловсрол, мэргэжлийн арвин туршлагатай багш нар оролцож, төгсөгчдөд бодит туршлага, үнэ цэнтэй мэдлэгийг харамгүй хуваалцав.
Францын ESMOD-д магистр хамгаалж, Dior Haute Couture-т ажилласан туршлагатай дизайнер багш Ц.Баасанжав, Германы HTW Berlin-ийг төгсөж, ANAASH брэндэд ажилласан дизайнер багш Г.Лхам-Од, мөн хувцас судлалын салбарт тэргүүлэх судлаач, доктор Б.Мөнхцэцэг (Ph.D) нар дизайны салбарын дэлхий нийтийн чиг хандлага, үйлдвэрлэл ба хөгжлийн бодит нөхцөл, дизайнерын мэргэжлээр хөрвөн ажиллах боломж, ахисан түвшинд суралцахад шаардагдах бэлтгэл, шалгуурын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Уулзалт, сургалтын үеэр төгсөгчид идэвхтэй оролцож, сонирхсон асуултаа асууж, мэргэжлийн замналаа цаашид хэрхэн хөгжүүлэх талаар бодит, үнэ цэнтэй зөвлөгөө авав.







