“СИТИ” Их сургуулийн удирдлагууд БНСУ-ын Мэргэжлийн нүүр будалтын ур чадварын солилцооны холбоо (Korea Professional Make-up Artists Career Exchange Association)-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Э.Оюун, Гоо сайхны шинжлэх ухааны сургуулийн захирал Н.Чанцалдулам болон тус холбооны тэргүүн Мириам Ан, Гүйцэтгэх захирал Жастин Ли, сургалтын багш нар оролцов.
Талууд дараах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
- Богино хугацааны мэргэжлийн сургалт зохион байгуулах
- БНСУ-ын мэргэжилтнүүдийг урьж мастер класс, семинар, сургалт явуулах
- Оюутан, багшийн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
- Олон улсын жишигт нийцсэн сертификаттай сургалтыг хамтран зохион байгуулах
- Олон улсын тэмцээн, фестиваль, үзэсгэлэнд хамтран оролцох
- Хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах
Уулзалтын төгсгөлд талууд гоо сайхны боловсрол, мэргэжлийн ур чадварын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, богино хугацааны сургалт, мастер классын хамтарсан санал боловсруулах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжийг нарийвчлан судлахаар тохиролцов.
#CitiUniversity #ОлонУлсынХамтынАжиллагаа #ГооСайхныШинжлэхУхааныСургууль

