ЭЛСЭХ
Мэдээ

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Иан Вытопил “СИТИ” Их сургуульд зочиллоо

Jan Vytopil, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Czech Republic to Mongolia, visited CITI University to learn about its activities and meet its leadership.

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён  Иан Вытопил “СИТИ” Их сургуульд зочилж,  сургуулийн үйл ажиллагаатай танилцан,  удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Ц. Байгалмаа элчин сайд ноён   Иан Вытопил манай сургуулиар зочилсон явдалд талархаж байгаагаа илэрхийлэн  БНЧУ-ын элчин сайдын яамтай найрсаг хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирсэн бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд “Чех киноны өдрүүд”, “Чех улсыг хэн сайн мэдэх вэ?” гар зургийн уралдаан зэрэг олон ажлыг хамтран зохион явуулсан тухайгаа танилцуулла.

Харин Эрхэмсэг элчин сайд ноён  Иан Вытопил уг хамтын ажиллагааг цаашид үргэжлүүлэхийн зэрэгцээ  цаашид “СИТИ” Их сургууль болон БНЧУ-ын их, дээд сургуулиудын хамтын ажиллагаанд хамтран ажиллахыг дэмжихээ илэрхийлж байсан юм.

Эх мэдээний архив

Мэдээний архив

ОгнооАнгилалГарчиг
Харагдаж буй 0 / 0