ЭЛСЭХ
Мэдээ

“СИТИ” Их сургуулийн “Оюутны эрдэм шинжилгээ”-ний хурлын шилдэг илтгэлүүд тодорлоо

CITI University’s Student Research Conference, jointly organised by the Academic Council’s subsidiary councils, professorial teams, the Graduate School and constituent schools, and the Student Union, concluded successfully and selected its outstanding papers.

“СИТИ” Их сургуулийн “Эрдэмийн зөвлөлийн салбар зөвлөл, Профессорын баг, Ахисан түвшний болон салбар сургуулиуд, Оюутны холбоо” хамтран зохион байгуулсан “Оюутны эрдэм шинжилгээ”-ний хурал амжилттай болж шилдэг илтгэлүүдээ шалгарууллаа.

Гурван үе шаттай зохион байгуулагдсан энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурал тодорхой сэдэв харгалзахгүйгээр буюу оюутнууд өөр өөрсдийн эзэмшиж буй мэргэжил, ур чадвартаа үндэслэн сэдвээ сонгон илтгэл танилцуулснаараа онцлог байв. Эхний шатанд бүрэлдэхүүн зургаан сургуулиад дотроо шилдэг илгэлүүдээ шалгаруулсан бол хоёрдугаар шатанд сургууль тус бүрээс шалгарсан бүтээлүүдийг хэлэлцүүлж гуравдугаар шатанд нийт сургуулиудаас шалгарсан 11 илтгэгчийн эрдэм шинжилгээний бүтээлийг танилцуулж шүүгчдийн бүрэлдэхүүн эхний гурван байрыг шалгаруулсан юм.

  • Гэр бүлийн харилцаанд нийгмийн нөлөөлөл
  • Бүжигчний сэтгэл зүйн эерэг нөлөөлөл
  • “Богд хааны ордон музей”-г хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох нь
  • “Сургуулийн нэрийн хувцас /мерч/ үйлдвэрлэх судалгаа
  • Их сургуулиудын орчинд гарч буй хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдлаар, сайжруулах арга зам
  • Сити нэрийн цамцны загварын шийдэл боловсруулах нь
  • Гэр бүл салалт, түүнд нөлөөлж буй шалтгаан нөхцөл
  • Ажлын байрны бэлгийн дарамт, урьдчилан сэргийлэх ажиллагаа, эрх зүйн зохицуулалт
  • Чийгшүүлэх үйлчилгээ бүхий нүүрний маск Таван салаа /Plantago major/ үндсэн орц болох нь
  • "Гадаад хэлний багш, орчуулагч"- “Орчин үеийн сургалтын  арга барил
  • Оюутны ажил эрхлэлтийн судалгаа гэсэн илтгэлүүд сүүлийн шатанд хэлэлцүүлэгдэв.

Шилдэг илтгэлээр

I Байр- “Богд хааны ордон музей”-г хөгжлийн бэрхшээлтэй   иргэдэд хүртээмжтэй болгох нь   сэдэвт Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын менежментийн 3-р курсын оюутан Х.Адилбекын илтгэл

II Байр Чийгшүүлэх үйлчилгээ бүхий нүүрний маск Таван салаа /Plantago major/ үндсэн орц болох нь сэдэвт Гоо сайхны сургуулийн Үсчин стилистийн 2-р курсын оюутан Г.Ганцэцэгийн илтгэл

III Байр “Сургуулийн нэрийн хувцас /мерч/ үйлдвэрлэх судалгаа сэдэвт Барилга, архитектур, дизайны сургуулийн Хувцас дизайны 3-р курсын оюутнууд болох В.Отгонсүрэн, М.Эрдэнэсувд, У.Энхжин, О.Азжаргал нарын илтгэл тус тус шалгарч 2022 оны “Оюутны эрдэм шинжилгээ”-ний хурлын шилдэгүүдээр шалгарлаа.

 Энэ жилийн “Оюутны эрдэм шинжилгээ”-ний хуралд оюутнуудаа удирдан оролцуулсан нийт багш нар, гурван үе тус бүрд оролцсон оюутнууддаа болон шилдэг илтгэлийн эзэддээ  цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт хүсье.

Эх мэдээний архив

Мэдээний архив

ОгнооАнгилалГарчиг
Харагдаж буй 0 / 0