ЭЛСЭХ
Мэдээ

“СИТИ” Их сургууль болон Цинхуа их сургуулийн хавсарсан магистрын хөтөлбөрийн элсэлт эхэллээ

“СИТИ” Их сургууль БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран хэрэгжүүлэх, англи хэл дээрх 1.5 жилийн хавсарсан магистрын хөтөлбөрт элсэлт авч эхэллээ. Хөтөлбөр нь бизнесийн удирдлага болон хот, бүс нутгийн менежментийн чиглэлээр суралцах боломж олгоно.

“СИТИ” Их сургууль болон Цинхуа их сургуулийн хавсарсан магистрын хөтөлбөрийн элсэлт эхэллээ

“СИТИ” Их сургууль БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран хэрэгжүүлэх хавсарсан магистрын хөтөлбөрийн элсэлтийг авч эхэллээ. Хөтөлбөрийн сургалт англи хэл дээр явагдах бөгөөд суралцах хугацаа 1.5 жил байна.

Суралцах чиглэл

  • Бизнесийн удирдлага
  • Хот, бүс нутгийн менежмент

Хөтөлбөрийн боломжууд

Хөтөлбөрт хамрагдсанаар Цинхуа их сургуульд суралцаж, “СИТИ” Их сургуульд сургалтаа үргэлжлүүлэх боломжтой. Мөн дараах боломжууд нээлттэй байна.

  • Цинхуа их сургуулийн албан ёсны кредитийн тодорхойлолт авах;
  • Профессор, судлаачдын хичээлд хамрагдах;
  • Кампусын номын сан, музей, спортын цогцолбор зэрэг дэд бүтцийг ашиглах.

Холбоо барих

Элсэлт болон хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9993-8972, 8900-8821 дугаарын утсаар авна уу.

Мэдээний архив

ОгнооАнгилалГарчиг
Харагдаж буй 0 / 0