ЭЛСЭХ
Төгсөгчид

“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН ӨВЛИЙН 25 ДАХЬ ТӨГСӨЛТИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО

“СИТИ” Их сургуулийн өвлийн 25 дахь төгсөлтийн эрдмийн баяр 2026 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр болж өнгөрлөө.

#төгсөлт

“СИТИ” Их сургуулийн өвлийн 25 дахь төгсөлтийн эрдмийн баяр 2026 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн өвлийн төгсөлтөөр бакалавр, магистр, докторын зэрэгтэй нийт 200 гаруй төгсөгч суралцаж төгслөө. Төгсөлтийн эрдмийн баярын арга хэмжээнд Эрдмийн зөвлөлийн гишүүд, бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагууд оролцож, төгсөгчдөд хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж, диплом гардуулан өгсөн юм.

Мөн “СИТИ” Их сургууль энэ жилээс эхлэн дэлхийн шилдэг их сургуулиудын нэг, БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран хэрэгжүүлэх англи хэл дээрх 1.5 жилийн магистрын хөтөлбөрийг эхлүүлээд байна. Уг магистрын хөтөлбөрөөр Бизнесийн удирдлага, Хот, бүс нутгийн менежмент чиглэлээр суралцах боломжтой юм.

Эх мэдээний архив

Мэдээний архив

ОгнооАнгилалГарчиг
Харагдаж буй 0 / 0