Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга агсан Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн нэрэмжит “Дэмбэрэлцэрэн сан”-гаас сурлага, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан тус сургуулийн Хууль зүйн сургуулийн дараах оюутнуудад тус бүр 500.000 төгрөгийн тэтгэлэг гардууллаа. Үүнд:
- “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 3-р курсийн оюутан М.Амарболд;
- “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 3-р курсийн оюутан А.Бэгзсүрэн;
- “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 2-р курсийн оюутан Б.Тамир;
- “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 2-р курсийн оюутан Б.Эрдэнэтунгалаг.
