Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө уриатай “СИТИ” Их сургуулийн 28 дах удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн арга хэмжээг нээж “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа үг хэлэхдээ “Юуны өмнө “СИТИ” Их сургуулийн эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, оюутнууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. “СИТИ” Их сургууль 1998 онд байгуулагдсанаас хойш өдгөө 7 бүрэлдэхүүн сургуультай бакалавр, магистр, докторын түвшний 50 гаруй хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулж байна.⏳ 28 жилийн турш бид үргэлж шинэчлэл, хөгжлөөр дүүрэн байсаар ирлээ. Хүний амьдралаар яривал бид идэр залуу насандаа явж байна. Энэ жилийн хувьд бид Азийн тэргүүлэх их сургууль болох зорилт тавилаа. Үүний хүрээнд гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн олон доктор багш нараар бүрэлдэхүүнээ нэмлээ. Түүнчлэн “СИТИ” Их сургуулийн харьяа “Байгаль СИТИ” ерөнхий боловсролын сургуулиа байгуулж, үйл ажиллагаагаа эхэллээ. Бидний эрхэм зорилго бол мэдлэг чадвартай, хүнлэг зөв иргэнийг төлөвшүүлэхэд оршдог билээ. Та бүхэндээ эрдэм мэдлэгийн их замд нь өндрөөс өндөр амжилт хүсье” гэв.
Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө
Мэдээ
“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН 28 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
CITI University held the opening ceremony for its 28th academic year under the motto “Knowledge is Power and Freedom”.
Мэдээний архив
| Огноо | Ангилал | Гарчиг | |
|---|---|---|---|
Харагдаж буй 0 / 0
