ЭЛСЭХ
Мэдээ

“СИТИ” ИХ СУРГУУЛЬ ISCSET 2026 ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

CITI University representatives participated in the International Scientific Conference on Smart Engineering Technologies (ISCSET 2026), held in Laubusch, Germany, from 16 to 19 August 2026.
Key Takeaways

Герман улсын Лаубуш хотод 2026 оны 8 дугаар сарын 16–19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “International Scientific Conference on Smart Engineering Technologies” (ISCSET 2026) олон улсын эрдэм шинжилгээний хуралд “СИТИ” Их сургуулийн төлөөлөл амжилттай оролцлоо.

Герман улсын Лаубуш хотод 2026 оны 8 дугаар сарын 16–19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “International Scientific Conference on Smart Engineering Technologies” (ISCSET 2026) олон улсын эрдэм шинжилгээний хуралд “СИТИ” Их сургуулийн төлөөлөл амжилттай оролцлоо. Тус хурлыг Хемницийн Технологийн Их Сургууль (Герман), Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль болон IBS сан хамтран зохион байгуулсан бөгөөд “СИТИ” Их сургууль хурлын техникийн ивээн тэтгэгч байгууллагуудын нэгээр ажиллав. Энэхүү хуралд "СИТИ” Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, дэд профессор, доктор Г.Цэнгүүн “AI-Driven Smart Engineering Framework for Human-Centered Urban Public Spaces” сэдвээр үндсэн илтгэл танилцуулж, мөн “Боловсролын технологи” чиглэлийн 4A секцийг удирдан ажиллалаа. Мөн “СИТИ” Их сургуулийн багш Б.Алтанхайч, Б.Мөнхцэцэг, Ч.Батчимэг нар "Students’ Feedback on Artificial Intelligence and Education: Survey Result Analyze” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хиймэл оюун ухааныг боловсролд ашиглах талаарх суралцагчдын хандлага, судалгааны үр дүнгээ олон улсын судлаачидтай хуваалцав. Хуралд хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэлийг IEEE Xplore® цахим номын санд нийтэлж, Scopus мэдээллийн санд индексжүүлэхээр төлөвлөж байна.

Мэдээний архив

ОгнооАнгилалГарчиг
Харагдаж буй 0 / 0