ЭЛСЭХ
Оюутны амжилт

БАГШ, ОЮУТНУУД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

G. Gandiimaa, Head of the Department of Beauty Sciences, placed second and received a silver trophy in the Skin Care – Facial Massage category of the 25th K-Beauty Body Art International Competition, organised by the Korean K-Beauty Association in cooperation with the Nomad Festival.
Key Takeaways

“СИТИ” Их сургуулийн Гоо сайхны шинжлэх ухааны сургуулийн багш, оюутнууд БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдсан олон улсын гоо сайхны тэмцээнд амжилттай оролцлоо.

Гоо сайхны тэнхимийн эрхлэгч Г.Гандиймаа “Нүүдэлчин” фестивальтай хамтран, Солонгосын K-Beauty холбооноос зохион байгуулсан 25 дахь удаагийн K-Beauty Body Art олон улсын тэмцээний Skin Care – Facial Massage төрөлд оролцож, II байрт шалгарч, мөнгөн цомын эзэн боллоо. Мөн INCA Korea байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан INCA KOREA 2026 олон улсын тэмцээн наймдугаар сарын 19-нд БНСУ-ын Бусан хотын BEXCO үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдав.

Тус тэмцээнд Япон, БНСУ, БНХАУ, Малайз, Тайланд, Тайвань, Вьетнам, АНУ, Сингапур, Монгол, Австрали, Индонез, Хонг Конг зэрэг олон орны оролцогчид ур чадвараараа өрсөлдсөн юм. Гоо сайхны шинжлэх ухааны сургуулийн Үсчин стилист хөтөлбөрийн III курсийн оюутан Г.Ганчимэг багш Б.Баярмаагийн удирдлага дор “Flat Nail Art” бэлэн бүтээлийн төрөлд оролцож, шилдэг бүтээлээр шалгарлаа.

Мэдээний архив

ОгнооАнгилалГарчиг
Харагдаж буй 0 / 0