ЭЛСЭХ
Мэдээ

“ДҮРС СУДЛАЛ” ХИЧЭЭЛЭЭР СОНГОДОГ УРЛАГААС СУРАЛЦЛАА

“СИТИ” Их сургуулийн Гоо сайхны шинжлэх ухааны сургуулийн I курсийн оюутнууд “Дүрс судлал” хичээлийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн “Рафаэль ба Бернини” үзэсгэлэнд судалгаа, дадлага хийлээ. Багш Ц. Сэрсэнгийн удирдсан уг дадлага нь онолын мэдлэгийг бодит ажиглалт, дүрслэлийн судалгаатай холбож, оюутнуудын гоо зүйн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой байв.
“ДҮРС СУДЛАЛ” ХИЧЭЭЛЭЭР СОНГОДОГ УРЛАГААС СУРАЛЦЛАА
"СИТИ" Их сургуулийн Гоо сайхны шинжлэх ухааны сургуулийн I курсийн оюутнууд “Дүрс судлал” хичээлийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн “Рафаэль ба Бернини” үзэсгэлэнд судалгаа, дадлага хийлээ. Багш Ц.Сэрсэнгийн удирдсан уг дадлага нь онолын мэдлэгийг бодит ажиглалт, дүрслэлийн судалгаатай холбож, оюутнуудын гоо зүйн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой байв. 

Дадлагын үеэр оюутнууд кураторын тайлбарыг сонсож, Сэргэн мандалт болон Барокко үеийн урлагийн онцлог, бүтээлүүдийн түүхэн нөхцөл, зохиомж, хүний биеийн харьцаа, гэрэл сүүдрийн шийдэлтэй танилцлаа. Мөн бүтээлүүдийн шугам, хэлбэр, орон зайн харьцааг бие даан ажиглан судалж, сонирхол татсан бүтээл болон тэдгээрийн хэсгээс ноорог зураг зурсан юм. Энэ нь бүтээлийг нарийвчлан ажиглах, харьцуулан шинжлэх, өөрийн ойлголтыг зургаар илэрхийлэх чадвараа хөгжүүлэх боломж олгов. 

Музейн орчинд зохион байгуулсан энэхүү дадлагаар оюутнууд сонгодог урлагтай танилцаж, ирээдүйн мэргэжилдээ ашиглах хэлбэр, зохиомж, гоо зүйн суурь мэдлэгээ бататгалаа.

Мэдээний архив

ОгнооАнгилалГарчиг
Харагдаж буй 0 / 0