Цинхуа их сургууль болон Бээжингийн их сургуулийн Монгол оюутны холбоодын хамтран зохион байгуулсан спортын өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт хоёр сургуулийн монгол оюутнууд спортын болон хөгжөөнт нийт 10 төрлийн тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Тус өдөрлөгт “СИТИ” Их сургууль Цинхуа их сургуулийн хавсарсан магистрын хөтөлбөрийн оюутан М.Бямбасүрэн оролцож, дараах амжилтыг үзүүллээ:
1-р байр Волейбол
2-р байр 200 метрийн гүйлт
2-р байр 3×3 сагсан бөмбөг
2-р байр Хөгжөөнт буухиа
Тэмцээний нийлбэр дүнгээр Цинхуа их сургуулийн баг тэргүүлж, шилжин явах цомын эзэн болов.

