
“СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөтөлбөрийн оюутнууд олон улсын сүлжээ Novotel зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, танхимд эзэмшсэн онолын мэдлэгээ бодит ажлын орчинд бататгалаа.
Танилцах аяллын үеэр оюутнууд зочид буудлын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээний зохион байгуулалт, зочин хүлээн авах соёл, үйлчилгээний стандарт болон салбарын мэргэжлийн онцлогийн талаар мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлэв.
Энэхүү аялал нь оюутнуудад ирээдүйн мэргэжлийнхээ ажлын орчинтой танилцах, онолын мэдлэгийн практик хэрэглээг ойлгох, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд ач холбогдолтой байлаа.



