ЭЛСЭХ

Төгсөгчид

ТӨГСӨГЧ М.МӨНХГЭРЭЛИЙН “ӨНӨР БҮЛ” КИНО ОЛОН УЛСЫН НААДАМД ТЭРГҮҮЛЖ, 50 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

ТӨГСӨГЧ М.МӨНХГЭРЭЛИЙН “ӨНӨР БҮЛ” КИНО ОЛОН УЛСЫН НААДАМД ТЭРГҮҮЛЖ, 50 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

"СИТИ" Их сургуулийн Урлагийн сургуулийн "Найруулах урлаг" хөтөлбөрийн төгсөгч М.Мөнхгэрэлийн найруулсан “Өнөр бүл” богино хэмжээний кино “Inspiring Asia 2026” олон улсын кино наадмын “Шилдэг бичил кино” (Best Micro Film Award) төрөлд тэргүүн байр эзэлж, 50 мянган ам.долларын шагнал хүртлээ.

Кино урлагаар дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой тус наадамд Азийн найман бүс нутгаас 900 гаруй кино ирүүлснээс “Өнөр бүл” бүтээл тэргүүн байрт шалгарсан байна. 

Түүнчлэн уг кино Монгол дахь үндэсний шалгаруулалтаас гурван сая төгрөгийн урамшуулал хүртэж, олон улсын шатанд өрсөлдөх эрхээ авсан юм.

Мэдээний архив

Харагдаж буй 0 / 0