ЭЛСЭХ

Мэдээ

“TIMES HIGHER EDUCATION”-ИЙН ОЛОН УЛСЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД “СИТИ” ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ

“TIMES HIGHER EDUCATION”-ИЙН ОЛОН УЛСЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД “СИТИ” ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ

Дэлхийн их, дээд сургуулиудын үнэлгээ, эрэмбийг тогтоодог Их Британийн нэр хүндтэй Times Higher Education (THE) байгууллага БНСУ-ын Korea их сургуультай хамтран 2026 оны 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Сөүл хотноо “THE Innovation & Impact Summit 2026” олон улсын дээд түвшний уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад “СИТИ” Их сургуулийн Оюутны хөгжил, карьер төвийн эрхлэгч, доктор Г.Жаргалмаа оролцов.

“Их сургууль, үйлдвэрлэл, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа: Судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан уулзалтад дэлхийн их, дээд сургууль, олон улсын байгууллага, технологийн компани, хөрөнгө оруулалтын байгууллагын 480 гаруй төлөөлөгч оролцжээ.

Гурван өдрийн турш үргэлжилсэн уулзалтаар судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновац, технологийн хөгжил, судалгааны хөрөнгө оруулалт, олон улсын түншлэлийг өргөжүүлэх асуудлаар хэлэлцлээ.

“СИТИ” Их сургууль энэхүү олон улсын дээд түвшний уулзалтад Монголын их, дээд сургуулиудаас анх удаа оролцсоноороо онцлог юм. Энэ нь дэлхийн дээд боловсролын хөгжлийн шинэ чиг хандлага, шилдэг туршлагыг судлах, сургалт, судалгаа, инновацын уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мэдээний архив

Харагдаж буй 0 / 0