Бүгд Найрамдах Солонгос Улсын GPF холбооны урилгаар олон улсын гоо сайхны салбарын мэргэжилтнүүд, артистууд, оролцогчдыг нэгтгэсэн 22 дахь удаагийн “K-BEAUTY WORLD CONTEST-KOREA 2026” тэмцээн БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдлаа.









Тус тэмцээнд “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны шинжлэх ухааны сургуулийн оюутнууд амжилттай оролцож, хуримын нүүр будалтын төрөлд дараах амжилтыг гаргалаа.
Н.Хонгорзул – Арьс гоо заслын III курсийн оюутан, Гранпри цом;
М.Сарнай – Үсчин стилистийн III курсийн оюутан, II байр;
Г.Анхням – Арьс гоо заслын III курсийн оюутан, III байрМөн тус тэмцээнд “СИТИ” Их сургуулийн нүүр будалтын багш Б.Баянжаргал, Арьс гоо заслын хөтөлбөрийн төгсөгч Б.Дуламсүрэн нар олон улсын шүүгчээр ажиллав.

