СИТИ Их Сургуулийн АЯНГА Баг 2022-2023 оны Оюутны лигт 3 багийн нийт 45 тамирчин, ерөнхий дасгалжуулагч, багийн сэтгэлзүйч, багийн эмч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Мөн багт багтсан бүх тамирчид Аянга багийн тэтгэлэгт хамрагдаж сургалтын төлбөрийн 30-100%-н тэтгэлэгтэй суралцаж байна. Эдгээр тэтгэлэгтэй тамирчдаас төлөөлөл болгож Гадаад хэлний 1-р курсын оюутан Л.Алтанцэцэгт 4 жилийн 100%-н тэтгэлэг болон өмсгөлийг багийн эзэн Д.Мөнхбаатар нээлтийн үед гардуулж өгсөн.





