ЭЛСЭХ
Мэдээ

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн

Sébastien Surun, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the French Republic to Mongolia, visited CITI University on 13 October 2022.
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн 2022 оны 10 дугаар сарын 13-нд “СИТИ” Их сургуульд зочиллоо. Сэбастиен Сүрүн “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч доктор, профессор /Ph.D/ Ц.Байгалмаатай уулзаж, сургуулийн үйл ажиллагаа, гадаадын их дээд сургуулиудтай хөгжүүлж байгаа хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийнхөө талаар санал солилцсон юм. Энэ үеэр элчин сайд оюутан, багш нарт “Франц, Монгол хоёр улсын хоорондын түүхэн болон өнөөгийн харилцаа, Франц улсад суралцах боломж, франц хэлний сургалт”-ийн талаар сонирхолтой лекц уншлаа. Түүнчлэн Францын их, дээд сургуулийг сурталчлах, гадаад орноос франц улсад суралцахад дэмжлэг үзүүлдэг Кампус Франс байгууллагын төлөөлөгч н.Цэцэгбаяр Франц улсад суралцах боломжийн талаар оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. #CitiUniversity Мэдлэг бол хүч, эрх чөлөө
Эх мэдээний архив

Мэдээний архив

ОгнооАнгилалГарчиг
Харагдаж буй 0 / 0