ЭЛСЭХ
Мэдээ

“MISS FRIENDSHIP INTERNATIONAL 2025” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС О.ХАЛИУНЫГ “СИТИ” ИХ СУРГУУЛЬ УГТАН АВЛАА

O. Khaliun returned to Mongolia after winning Miss Friendship International 2025.
“Miss Friendship International 2025” олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлж, Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан О.Халиун эх орондоо ирлээ.Тэрбээр “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн Арьс гоо заслын IV курсийн оюутан бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 10-нд эх орондоо ирэхэд нь ангийн хамт олон, багш нар, сургуулийн удирдлагууд онгоцны буудал дээр угтан авсан юм.Харин өчигдөр “СИТИ” Их сургууль дээр хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, мисс О.Халиундаа баяр хүргэлээ.Арга хэмжээний үеэр “СИТИ” Их сургуулийн ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор Ц.Байгалмаа баяр хүргэж үг хэлэхийн зэрэгцээ түүний амжилтыг өндрөөр үнэлэн 2025–2026 оны хичээлийн жилийн “Ерөнхийлөгчийн тэтгэлэг”-ийг олгож, сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөллөө.Мисс О.Халиун нь Азийн гурван оронд гурван жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Эх мэдээний архив

Мэдээний архив

ОгнооАнгилалГарчиг
Харагдаж буй 0 / 0