ЭЛСЭХ
Мэдээ

ЧЕХ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

"СИТИ" Их сургуулийн удирдлагууд Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны төлөөлөгчтэй уулзаж Чехийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж болон боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад "СИТИ" Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Э.Оюун, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан төлөөлөгч, ноён Лукаш Яничек нар оролцов.

Уулзалтаар:

  • Оюутан, багш солилцоо
  • Хамтарсан судалгаа, төсөл
  • Соёл, боловсролын арга хэмжээ
  • Олон улсын төсөл, тэтгэлэг
  • Чехийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Талууд цаашид харилцаагаа үргэлжлүүлж, хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг нарийвчлан судлахаар тохиролцов.

#CitiUniversity #ОлонУлсынХамтынАжиллагаа #ЧехУлс #БоловсролынХамтынАжиллагаа #ОюутанСолилцоо #InternationalCooperation

Эх сурвалж: CITI University — Facebook

Мэдээний архив

ОгнооАнгилалГарчиг
Харагдаж буй 0 / 0