
“THE 26TH INTERNATIONAL BODY ART CONTEST” буюу 26 дахь удаагийн Олон улсын үсчин, гоо сайхны тэмцээн БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 10-ны өдөр болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны шинжлэх ухааны сургуулийн оюутнууд оролцож, дараах амжилтыг үзүүлэв.
Т.Бида - Арьс, гоо заслын II курсийн оюутан
- Биеийн илүүдэл үс арчилгааны төрөлд II байр, “Grand Grand Prix” цом
Р.Эмүүжин - Арьс, гоо заслын IV курсийн оюутан
- Nail art бэлэн бүтээлийн төрөлд II байр, “Grand Grand Prix” цом
- Гелин хумсны төрөлд III байр, “Master Grand” цом
Н.Дэнсмаа - Үсчин, стилистийн IV курсийн оюутан
- Эрэгтэй чөлөөт засалтын төрөлд “World Grand” гран-при цом
Б.Оюун-Эрдэнэ - Арьс, гоо заслын III курсийн оюутан
- Хуримын нүүр будалтын төрөлд I байр, “World Grand Prix” цом
Мөн Гоо сайхны тэнхимийн эрхлэгч, Арьс, гоо заслын багш Г.Гандиймаа тус тэмцээнд олон улсын шүүгчээр ажилласан бөгөөд ISO/IEC 17024 стандартын дагуу олон улсын баталгаажуулалтын эрх авах сургалтад хамрагдаж байна.
Олон улсын тэмцээнд амжилт гаргасан багш, оюутнууддаа баяр хүргэж, улам их амжилт хүсье.
Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө




