Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки, түүний гэргий, Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ито Ёрико нар “СИТИ” Их сургуульд зочиллоо.
СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Доктор /Ph.D/, профессор Ц.Байгалмаа, Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг, Япон хэлний багш Э. Булгантуул, нар төлөөлөгчидтэй уулзав.

Уулзалтын үеэр “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч Доктор /Ph.D/, профессор Ц.Байгалмаа Японы улсын их дээд сургууль, байгуулалгуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаа, сургалтын хамтарсан хөтөлбөрүүдийн талаар Элчин сайд ноён Кобаяши Хироюки нарт дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сургуулийн үүсэл хөгжил, өнөөгийн түвшинд хүрсэн амжилт, цаашид олон улсын нэр хүнд бүхий их сургууль болохоор зорьж буй талаараа танилуулсан юм.

Элчин сайд ноён Кобаяши Хироюкигийн хувьд Монгол улсын боловсролын салбарын хөгжил тэр дундаа их дээд сургуулиуд чанаржиж олон улсын хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаад саашаалтай байгаагаа илэрхийлээд сургуулийн орчин нөхцөл, анги танхимаар зочилон оюутнуудтай уулзаж ярилцлаа. Тэрбээр “СИТИ” Их сургуулийн сурах орчин нөхцөл олон улсын сургуулиудтай өрсөлдөхүйц байгааг хэлээд цаашид Япон улсын нэр хүнд бүхий сургуулиудтай холбоо харилцаа тогтоох Япон улсын боловсрол, соёлыг таниулан сурталчлах талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.















