“СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн дэргэдэх “Urban Adventure” клуб 2025–2026 оны хичээлийн жилийн ээлжит аяллаа 2025 оны 10-р сарын 10–12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Аяллын хүрээнд оюутнууд Дорноговь аймгийн түүх, соёл, шашны чухал дурсгалт газрууд болох XIX зууны нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Ноён хутагт Д. Данзанравжаагийн 1820 онд байгуулсан түүхт Хамрын хийд, Шамбалын орон (Энергийн төв), Энх тайвны хонх, Бясалгалын агуй, Эхийн умай, Өвгөн суварга, Хүслийн Хар уул (Хан Баянзүрх), Ноён хутагтын гэрэлт хөшөө, Сайншанд хотын музей зэрэг газартай танилцав.




