“СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургууль Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн хүмүүжигчдийн номын санд хоёр дахь жилдээ ном хандивлалаа.
Хандивт уран зохиол, сэтгэл судлал, танин мэдэхүй, хувь хүний хөгжлийн чиглэлийн номууд багтав.
Энэ үеэр Хууль зүйн сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Одонгэрэл хорих ангийн алба хаагчдад “Карьер төлөвлөлт ба чадамжид суурилсан хүний нөөц” сэдвээр сургалт явуулав. Тэрбээр номын хандивын аяны зорилгыг танилцуулж, цаашид тус хорих ангитай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
441 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа А.Сайнбилэг номын хандив болон сургалт нь алба хаагчид, хүмүүжигчдийн мэдлэг, оюуны хөгжилд дэмжлэг үзүүлж буйг онцолж, талархал илэрхийллээ.


