Аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй их, дээд сургуулиудын оюутнуудын дунд анх удаа зохион байгуулагдсан “Гранд тур–2026” Winter Cup өвлийн спорт, аялал жуулчлалын тэмцээн Улаанбаатар өвлийн наадмын хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд “СИТИ” Их сургуулийн баг тамирчид амжилттай оролцлоо.
Тэмцээн дараах төрлүүдээр явагдав. Үүнд:
-
Ice Climbing – Мөсөн хананд авиралтын тэмцээн
-
Physical Challenge – Буухиа тэмцээн
-
Snow Tug of War – Олс таталтын тэмцээн
-
National Target Games – Үндэсний харвааны төрлүүд
“Гранд тур–2026” Winter Cup тэмцээнд оролцсон оюутнууд өвлийн спорт, аялал жуулчлалын чиглэлээр шинэ туршлага хуримтлуулав.






