“СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн Сувилахуйн тэнхимийн 2025 оны 9 дүгээр сард эрүүл мэндийн боловсролыг дэмжих, оюутны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр дараах онцлох ажлуудыг хийв.
“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтсан хамтарсан өдөрлөг
Эрүүл мэндийн яам болон Монголын Сувилагчдын нийгэмлэгтэй хамтран “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтсан өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Сувилахуйн тэнхмийн багш, оюутнууд идэвхтэй оролцож, салбарын мэргэжилтнүүдтэй туршлага солилцон, мэдлэгээ тэлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
“Яаралтай тусламж” сэдвийн хүрээнд зохион байгуулсан workshop
Олон улсын Жайка (JICA) байгууллагатай хамтран “Яаралтай тусламж” сэдвийн workshop зохион байгуулж, оюутнууд бодит нөхцөлд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх мэдлэг, ур чадварт суралцсан. Энэхүү сургалт нь ирээдүйн сувилагч мэргэжилтнүүдийн хариуцлага, шуурхай байдлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
“Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ” өдөрлөг
2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн ЕБС-ийн 73-р сургуулийн 12-р ангийн сурагчидтай “Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ” сэдвийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь сувилагч мэргэжлийн нийгэмд гүйцэтгэх үүргийг сурталчлах, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, цаашлаад сувилагч мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилготой байв.

