
“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүдийн XIV арга хэмжээний хүрээнд “СИТИ” Их сургуульд “Торгоны зам ном уншлагын танхим”-ын нээлт боллоо.
Тус танхим нь багш, оюутнуудад ном унших, судалгаа хийх орчин бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол, Хятадын боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Нээлтэд хоёр талын төлөөлөгчид, сургуулийн удирдлага, багш, оюутнууд оролцож, шинэ танхим болон номын үзэсгэлэнтэй танилцлаа.
#CitiUniversity #ТоргоныЗамНомУншлагынТанхим #ӨвөрМонголынСоёлынӨдрүүд




